4 одтой Рамада Улаанбаатар сити центр зочид буудал нь 2011 онд баригдсан бөгөөд орчин үеийн чимэглэл, тохижилттой. Худалдааны төвийн цогцолборт байрлах уг зочид буудал нь орчин үеийн шинэ архитектур бүхий 17 давхар өндөр бөгөөд 124 зочны өрөө, тэр дундаа стандарт тосуитын 4 төрлийн өрөөтэй. Мөн тансаг зоогийн газар болох Hansang ресторанаас гадна Edge Lounge, Mimosa Spa, Health Club зэрэг үйлчилгээтэй. Түүнчлэн орчин үеийн 2 хурлын танхим, бизнес төвтэй. Энэхүү зочид буудал төгс үйлчилгээ, төгс тав тухыг  санал болгодог.