Платинум зочид буудал нь нийслэлийн “А бүс”-д шинээр ашиглалтад орсон, цэлгэр, тохилог өрөө бүхий 4 одтой зочид буудал юм. Бүх өрөө нь агааржуулагч, буйдан, телевизор, давхар бүрд өндөр хурдны утасгүй интернэт, олон улсын утасны шугам, мини-бартай. Тус зочид буудлаас Сүхбаатарын талбай хүртэл 5 минут, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал хүрэхэд 35 минут шаардагдана.