4 одтой Новотел зочид буудал нь олон улсын стандартад нийцсэн орчин үеийн интерьер дизайн бүхий 5 төрлийн,  дээд зэрэглэлийн 192 өрөөтэй. Өрөө бүр нь орчин үеийн хавтгай дэлгэцээр 100 гаруй суваг үзэх, өндөр хурдны интернэт ашиглах, олон улсын дуудлага хийх боломжоор хангагдсан байдаг.  Хотын төвд байрлах тус зочид буудал нь Төрийн ордон, Сүхбаатарын талбайд ойр бөгөөд Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 30 минут, Улаанбаатар төмөр замын төв буудлаас 15 минутын зайтай оршдог.