New West Hotel нь 2007 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Улаанбаатар хот дахь тус зочид буудал нь олон улсын 3 од бүхий 4 төрлийн 27 өрөөтэй бөгөөд европ, монгол хоол бүхий ресторан, караоке, аялал жуулчлалын үйлчилгээг санал болгодог. Хотын төвөөс 4.2 км, Чингис хаан нисэх онгоцны буудлаас 20 минут, галт тэрэгний буудлаас 5 минутын зайд байрладаг.