“Хөвсгөл далай” жуулчны бааз нь Хөвсгөл нуурын баруун эрэг дэх Доод модот булангийн бүсэд байрлах бөгөөд 2002 оноос өнөөг хүртэл гадаад, дотоодын жуулчдад үйлчилсээр иржээ. Хоёр одны зэрэглэлтэй тус бааз нь нэг ээлжиндээ 100-120 хүн хүлээн авах хүчин чадалтай.