“Их хорго” жуулчны бааз нь нэг ээлжиндээ 120 хүртэлх тооны аялагч хүлээн авах хүчин чадал бүхий 30 монгол гэртэй.  Мөн европ, монгол хоолоор үйлчилдэг 120 хүний багтаамж бүхий ресторан, 60 хүний багтаамжтай паб, орчин үеийн тоног төхөөрөмж бүхий 8 ариун цэврийн өрөө, нийтийн бие засах газар бүхий 10 өрөөтэй. Төвийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр, 24 цагийн хамгаалалттай гэдгээрээ онцлог.