Монголын анхны сүлжээ зочид буудал “Hotelnine” нь анхны салбар цогцолбор зочид буудлаа 2012 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нээжээ. Тус зочид буудал нь олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангасан 9 энгийн, 1 люкс өрөө бүхий зочид буудал, монгол, европ болон олон үндэстний хоол, ундаа тэргүүтнээр үйлчлэх Модерн номадс ресторан, хүлээн авалтын танхим, VIP өрөө, алжаал тайлах саун, жакузи, спа, массажийн цогц үйлчилгээ бүхий цогцолбор юм.