Монголын говь цөлд байрлах тансаг зэрэглэлийн 5 одтой “Говийн гурван тэмээ” жуулчны бааз нь 2002 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж, дэлхийн өнцөг булан бүрээс жуулчдыг хүлээн авч байна. Тус бааз нь нэг ээлжиндээ 90 хүн хүлээн авах хүчин чадал бүхий ресторантай. Тус баазыг National Geographic Traveler, National Geographic Adventure сэтгүүлээс “Шилдэг газар зүйн бааз”-аар шалгаруулжээ.