“Эзэнт гүрэн” зочид буудал нь Хэнтий аймгийн Чингис хотын төвд байрлах бөгөөд люкс, хагас люкс, стандарт зэрэглэлийн 21 өрөөтэй. Мөн монгол, европ, солонгос хоол бүхий ресторан, орчин цагийн өнгө аяс, загвар дизайн бүхий лоунж, хурлын заалны үйлчилгээ, өндөр хурдны интернэт, кабелийн олон сувгийн телевиз, алжаал тайлах массаж үйлчилгээ, 10-12 машины дулаан зогсоол, 40-50 машины гадна зогсоолтой.