“Бүгд нэг дор” уриатай Corporate Hotel and Convention Center нь 93 өрөөний сонголттой бөгөөд томоохон хэмжээний концерт, арга хэмжээний танхим, The Chairman ресторан, View Lounge, кофе шоп, эрүүл мэндийн клуб, гоо сайхны салон, хурлын танхимуудтай. Тус зочид буудлаас дээд зэргийн үйлчилгээ, халуун дулаан зочломтгой байдлыг мэдрэх болно.