“Чингис гурван нуур” рашаан, жуулчны бааз нь тусгай зориулалтын 5 орон сууц, 9 сувилал, 5 монгол гэр, 12 зуслангийн байшинтай. Нэг ээлжиндээ 250-300 сувилуулагч, амрагч хүлээн авах хүчин чадалтай бөгөөд нарийн мэргэжлийн эмч, сувилагч нар шавар эмчилгээ, уламжлалт бариа засал хийж үйлчилнэ. Хурлын танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан.