Зочид буудалЧИНГИС ХААН

Чингис хаан зочид буудал нь Сүхбаатарын талбайгаас 1.5 км, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 15.3 км зайд, хотын төвд байрладаг. Тус зочид буудал нь таны хэрэгцээнд нийцсэн бүх төрлийн тоног төхөөрөмж бүхий гоёмсог, тансаг зэрэглэлийн 176 өрөөтэй. Мөн хурал болон арга хэмжээ, уулзалт зохион байгуулахад зориулсан 400-600 хүний багтаамжтай Хаан танхим, 280-400 зочин хүлээн авах Өргөө танхим, 60-100 хүний хүчин чадал бүхий Тэмүүжин танхимуудтай.