5 одтой тансаг зэрэглэлийн Блю Скай зочид буудал нь Улаанбаатар хотын төв цэгт, Сүхбаатарын талбайн чанх урд, Чингис хаан олон улсын нисэх буудлаас 14 км зайд байрладаг. 10 төрлийн 200 өрөөний сонголттой бөгөөд 250 хүртэлх зочин хүлээн авах хүчин чадал бүхий Даймонд, Саффайр танхим, 150 хүн хүлээж авах боломжтой Кристал,  80 хүний багтаамжтай Топаз танхимуудтай.