Бишрэлт зочид буудал нь Сүхбаатарын талбайгаас 1 км, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас 14 км зайд, томоохон бизнес төв, соёл, худалдааны төвүүд бүхий хотын төв бүсэд байрладаг. Тус зочид буудал тансаг зэрэглэлийн 28 өрөө, 250-300 хүн хүлээн авах чадалтай ази, европ хоолны ресторан, 50-200 хүний багтаамжтай хурлын танхим, 8-20 хүний багтаамжтай 3 VIP өрөөтэй бөгөөд дээд зэрэглэлийн хүлээн авалт, ажил хэргийн уулзалт зохион байгуулж байсан арвин туршлагатай.