Тус жуулчны бааз нь 6 дугаар сарын 1-ээс 9 дүгээр сарын 1 хүртэл улирлын чанартай ажилладаг. Нэг ээлжиндээ 80 хүн хүлээн авах хүчин чадалтай бөгөөд 19 гэр, 4 өрөө бүхий 1 байшинтай. Мөн ресторан, хурлын танхим, саун, дулаан зогсоолоос гадна сагсан болон гар бөмбөг, гольф, биллиард, ширээний теннис тоглох, нум сум харвах боломжтой. Энгийн, хагас люкс, бүтэн люкс зэрэглэлийн өрөөнүүдээс сонголтоо хийн үйлчлүүлэх боломжтой бөгөөд өрөө бүрд өндөр хурдны интернэт, кабелийн телевиз, IPTV үйлчилгээг нэвтрүүлсэн.