1995 онд “Алтай” зочид буудлыг түшиглэн, орчин үеийн тохилог энэхүү зочид буудлыг сэргээн байгуулжээ. Сүхбаатарын талбайгаас 1.6 км зайтай, улиас модоор хүрээлэгдсэн толгод дээр байрлах, замын хөдөлгөөнөөс хол тус зочид буудал 180 өрөөтэй бөгөөд 330 зочин хүлээн авах хүчин чадалтай.