Кино төслийн санхүүжилтВижионс суд эст (Швейцарь)

Вижионс суд эст (Швейцарь)  

Тус сан нь Ази, Африк, Латин Америк, Зүүн Европын орнуудын уран бүтээлчдийн кино бүтээлүүдийг дэмжиж, дэлхий дахинд таниулах зорилготой бөгөөд Швейцарьт түгээх баталгаа болдог. Төсөл дэмжигдсэн тохиолдолд Швейцарь улсад түгээлт хийх бүх эрх энэхүү санд шилжинэ.

Вижионс суд эст нь Швейцарь болон Европт бүрэн хэмжээний (дор хаяж 70 минутын хугацаатай), өмнөд болон зүүн бүсийн пост-продакшн шатанд явж буй кино бүтээл, баримтат киноны бие даасан продакшн, цаашдын түгээлтийг дэмжинэ. Энэхүү дэмжлэг нь тухайн улс орны кино үйлдвэрлэлд “хурдасгуур” нөлөө үзүүлэхийг зорино.

Санхүүгийн дэмжлэг авахыг хүссэн бүх төслийг зөвхөн Өмнөд (Африк, Латин Америк, Ази) эсвэл Зүүн Европын (ЕХ-ны гишүүн орнуудаас бусад) аль нэг улсад байрладаг, эдгээр улсын кино найруулагчдын киног тогтмол үзүүлдэг компани санал болгох ёстой. Тиймээс төслийн гол хэсгийг эдгээр улс оронд, онцгой нөхцөл байдлаас бусад тохиолдолд орон нутгийн болон бүс нутгийн хэлээр  байхыг шаарддаг.

Тус сан нь хоёр төрлийн дэмжлэг үзүүлдэг. Үүнд:

– Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг нотолсон төслийн баримт бичигт үндэслэн уран сайхны кино зураг авалтыг дэмжих (Хүсэлт гаргахаас өмнө санхүүжилтийн 30-аас доошгүй хувийг олсон байх хэрэгтэй).

– Уран зохиолын болон баримтат киноны эхний эвлүүлэг, эцсийн концепцийг дэмжих зэрэг юм.

Уран сайхны кино төслийг 50.000 хүртэл, зураг авалтын дараах шатанд явж буй кино төсөлд 20.000, баримтат киног 10.000 швейцарь франкаар дэмжинэ.

Энэхүү дэмжлэгийг авсанаар Швейцарь улсад дэлхийн түгээлтийн эрх нь шилждэг.