Сиклик (Франц)
Сиклик нь бүс нутаг болон олон улсын хамтарсан төслүүдийг дэмжин ажиллах, дэлхийн кино урлагийг болон тухайн бүс нутгийн кино үйлдвэрлэлийн олон талт байдлыг дэмжих, хөгжүүлэх зорилго бүхий байгууллага юм. Энэхүү дэмжлэг нь анх удаа кинотеатрын дэлгэцнээ гарах (60 минутаас дээш урттай) бүтээлүүдэд хамаардаг бөгөөд бүтээлийг сонгохдоо дараах гурван шалгуурыг баримталдаг. Үүнд:
1.Францаас бусад улсын продакшнтай хамтран боловсруулсан төсөл байх
2.Төслийг гадаад улсын иргэн удирдах
3.Centre-Val de Loire мужид байнгын хаягтай продакшн компанитай хамтран ажиллах зэрэг болно.
Дэмжлэгийн хэмжээг төсөл тус бүрийн төсөвт тохируулан, 40,000 еврогоос хэтрэхгүй байхаар тогтооно.
Дэмжлэг хүссэн өргөдлийг тухайн бүс нутгийн нутаг дэвсгэрт байгуулагдсан, гадаадын уран сайхны киноны компанитай санамж бичиг, хамтран ажиллах гэрээ, эсвэл хамтын бүтээлийн гэрээ байгуулсан уран сайхны киноны компани ирүүлнэ.