Кино сургалтНээлттэй хаалга хөтөлбөр – Локарногийн олон улсын кино наадам

Нээлттэй хаалга хөтөлбөр нь 20 жилийн турш хөгжингүй, буурай хөгжилтэй бүс нутгийн бие даасан/тусгаар кино уран бүтээлчдийн чадавхийг сайжруулах, бүс нутаг, улс орон, тив хоорондын хамтын ажиллагааг дэмжин ажилласаар ирсэн хөтөлбөр юм. Нээлттэй хаалга нь олон нийтийн болон мэргэжлийн хөтөлбөрүүдээрээ дамжуулан авъяаслаг уран бүтээлчдийг уран бүтээлийн мэргэжлийн аялалынхаа алхам бүрт нь дэмжлэг үзүүлэх, дуу хоолойгоо олон нийтэд хүргэх, орчин цагийн кино урлагийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх боломж олгохыг зорьдог.

Нээлттэй хаалга – Лаборатори хөтөлбөр

Бүтээлч продюсерийг хөгжүүлэх, олон улсын хамтарсан кино бүтээл хийж сурах чадварыг дэмжих  болох зорилготой тусгайлан бэлтгэсэн богино хугацааны сургалтын хөтөлбөр юм.

Нээлттэй хаалга – Хаб хөтөлбөр

Нээлттэй хаалганы олон улсын хамтын ажиллагааг эрэлхийлэх, дэмжих хөтөлбөр нь 2 жил бүр хамрагдах бүс нутгаа өөрчилж орон орны уран бүтээлчдэд ижил боломж олгодогоороо онцлогтой. Монгол орон 2019-2021 онуудад онцлох орноор сонгогдсон байсан ба энэ хугацаанд нэлээдгүй монгол кино уран бүтээлчид тус хөтөлбөрт хамрагдсан юм.