Оберхаузен бол дэлхийн хамгийн анхны бөгөөд чухал богино хэмжээний кино наадам юм. Уралдаант хэсэг нь “чухаг”, авангард богино хэмжээний кино бүтээлүүдийн чиг хандлагыг маш сайн тодорхойлдог. Энэхүү наадам нь шинэлэг, уран сайхны богино хэмжээний киног онцолж, техникийн шинэ дэвшил хөгжилд онцгой анхаарал хандуулдаг. Оберхаузен нь Германы хамгийн том богино хэмжээний киноны зах зээлийг зохион байгуулж, томоохон худалдан авагчдыг татдаг байна.