Кино төслийн санхүүжилтСинэворлд (Люксембург)

Синэворлд (Люксембург)

Синеворлд нь тус бүс нутагт амьдардаг гадаадын кино найруулагч,  продюсер, уран бүтээлчдийг дэмжих, орон нутгийн  аудио-визуал салбарын  ажилчдын уламжлалт хэв маягийг шинэчлэн хөгжүүлэх зорилготой юм.

Синеворлд нь уран сайхны, хүүхэлдэйн, баримтат киноны үйлдвэрлэлд зориулсан  санхүүжилтийн схем бөгөөд эндээс тэтгэлэг горилогч нь наанадаж, бүрэн гүйцэтгэсэн нэг бүтээлтэй байхыг шаарддаг. Харин А зэрэглэлийн кино наадамд өрсөлдөх чадамж бүхий бүтээлтэй байвал давуу тал болно.

Мөн кино бүтээлийн нийт төсөв нь 1.25 сая еврогоос хэтрэхгүй байх ёстой.

Синеворлд нь уран сайхны кино төсөлд 200.000 хүртэл,  350.000 евро  хүртэлх төсөв бүхий баримтат кинонд 55.000 еврогоор хязгаарласан байдаг. Люксембургийн кино сангаас олгосон дэмжлэгийн 50-аас доошгүй хувийг тухайн нутаг дэвсгэрт зарцуулах ёстой бөгөөд үүнд 50.000 евро хүртэлх анимэйшн, 17.000 евро хүртэлх баримтат киноны төслүүд хамаардаггүй.

Тус кино санд ирүүлсэн бүтээлүүд нь уламжлалт хэв маягаас эрс ялгаатай байх ёстой агаад киноны санхүүжилтийн эх үүсвэргүй, хязгаарлагдмал, геополитик болон  эдийн засгийн хүчин зүйлийн улмаас кино үйлдвэрлэлд саад учруулдаг улс орнуудад түлхүү анхаардаг.