Берлиний кино наадмын хөтөлбөрийн хүрээнд жил бүр 350 орчим киног толилуулдаг бөгөөд тэдгээр кинонуудын ихэнх нь дэлхийн болон Европын нээлтээ хийдэг ажээ. Ямар ч форм, жанр, урт, форматтай бүтээлээ кино наадам руу илгээх боломжтой. Берлиний олон улсын кино наадам нь дэлхийн кино урлагийн чигийг тодорхойлдог гэж үздэг. Наадмын хүрээнд кино худалдан борлуулах “Европын кино зах зээл” зохион байгуулагддаг.