Берлиналь Талентс бол Берлиний олон улсын кино наадмын дэргэдэх богино хугацааны сургалтын хөтөлбөр юм. “Сайн кино уран бүтээл хэрхэн яаж бүтээх вэ?” асуултад төвлөрдөг тус сургалт нь авьяаслаг кино уран бүтээлчдийг дэмжихийг зорьдог. 2003 оноос хойш зохион байгуулагдаж ирсэн энэхүү сургалт туршлагатай уран бүтээлчдийн яриа, тусгайлсан сургалт семинар, кино төсөл боловсруулах лаборатори хөтөлбөр, кино салбарт танилын хүрээг тэлэх зэрэг хөтөлбөрүүдийг агуулсан өргөн хүрээг хамарсан талбар болон өргөжсөөр байна.
Берлиналь Талентсийн оролцогдчдод Берлиний кино наадмын нэгэн чухал хэсэг болох Европын кино маркетэд оролцох боломж олгодог. Тус хөтөлбөр нь өнөөдрийг хүртэл 150 гаруй орны 9,000 гаруй авьяаслаг төгсөгчидтэй хамт зэрэгцэн дэвшиж, өөрсдийн арга барилыг хөгжүүлэн бүтээлч салбартай хамт хөл нийлүүлэн алхсаар байна.