Бауми кино зохиол хөгжүүлэх шагналд олон улсын болон Германы уран бүтээлчид англи хэл дээрх зохиолын хураангуйгаа явуулж тус уралдаанд оролцож болох юм.
Шагналд өрсөлдөхийн тулд оролцогчид продакшн компанитай эсвэл нэг кино зохиол нь дэлгэцэд гарсан байх ёстой. Бүрэн хэмжээний уран сайхны кино төрөлд өрсөлдөгчид (үүнд баримтат кино,телевизийн нэвтрүүлэг, богино хэмжээний кино бүтээл багтахгүй болно) зөвхөн нэг бүтээлээр оролцож болно. Тус сан нь жилд нэг удаа 20.000 еврогийн кино зохиол хөгжүүлэх дэмжлэгийг уран бүтээлчдэд олгодог.