Азийн Кино Академи, Бусан Хот, БНСУ
Бусаны Олон Улсын Кино Наадмын дэргэдэх богино сургалт юм. Жил бүр залуу авъяаслаг уран бүтээлчдийг сонгон шалгаруулж кино наадмын үеэр дэлхийн алдартай кино уран бүтээлчдээс мастеркласс авч баг хамт олноор олон улсын хамтарсан богино кино бүтээх хөтөлбөр юм. Тус хөтөлбөрийн төгсөгч нарт Бусаны кино наадмын Азийн кино сангаас дэмжлэг авахад давуу тал олгодог билээ.