Олон улсын кино наадамТрансильвания олон улсын кино наадам

Румын улсад зохиогддог тус наадам нь олон улсын уран сайхны кинонд зориулсан анхны, мөн Зүүн Европын хамгийн чухал кино наадмын нэгд тооцогддог. 1, 2 дахь бүтээлээ туурвиж буй найруулагчдын оролцох уралдаант хэсэгтэй. TIFF нь сүүлийн жилүүдэд гайхалтай төдийгүймаш өгөөмөр, олон төрлийн киног толилуулж, дуулиантай үйл явдлуудаар дүүрэн өнгөрчээ. 2010 оны нээлтээрээ 47 орны 240 киног наадмын 13 театрт үзүүлж, наадмын арав хоногийн турш 55 мянга гаруй үзэгчийг татсанаар дээд амжилтаа эвдсэн юм.