Наадмыг зохион байгуулагч MAMI нь чанартай киноны уур амьсгалыг бий болгохыг зорьдог байгууллага юм. Урлаг, сурталчилгааны бүхий л хязгаарлагч шошгыг таягдан хаясан чанартай кино бүтээлийг үнэлэх нь дэлхийн шилдэг кинонуудтай танилцах замаар л бий болдог бөгөөд уг наадам бол энэ чиглэл рүү хөтлөх эхний алхам билээ.