Монгол дахь ОУ кино наадмууд“Улаанбаатар” олон улсын кино наадам

Зохион байгуулагч:

Хэзээ зохион байгуулагддаг:

  • 10 дугаар сарын дундуур

Хөтөлбөрүүд:

  • Онцлох орны кино хөтөлбөр
  • “Хангарьд” Монгол киноны уралдаант хөтөлбөрийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа болон 3 шилдэг кино үзвэр
  • “Үзэхийн хязгаар” хэсэг: Азийн кино хөтөлбөр
  • Олон улсын кино хөтөлбөр 
  • Кино форум 
  • Кино сургалт 

Дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, тухайн жилийн арт хаус, индепендент урсгалыг тодорхойлогч шилдэг кино уран бүтээлийг Монголын үзэгчдэд танилцуулж, үзэгчдийн кино боловсролыг дэмжих, Монгол уран бүтээлчдэд олон улсын уран бүтээлчидтэй хамтарсан бүтээл туурвих боломжийг бий болгох зорилгоор “Улаанбаатар” кино наадмыг 2013 оноос эхлэн олон улсын тодотголтойгоор зохион байгуулж ирсэн билээ. 2013-2020 онд дээрх наадмуудын тодорхой шагналд нэр дэвшсэн, шагнал хүртсэн арт хаус, индепендент төрлийн шилдэг 146 киног танилцуулж, 33 мянга орчим үзэгчид толилуулсан бөгөөд нийт 1260 гаруй монгол уран бүтээлчийг кино форум болон сургалтад хамруулж, ур чадварыг  дээшлүүлсэн байна.