Монгол дахь ОУ кино наадмуудАлтан өргөө олон улсын кино наадам

Алтан өргөө олон улсын кино наадам

Хөтөлбөрүүд:

  • Богино кино уралдаант хэсэг
  • Богино киноны уралдаант бус хэсэг
  • Мастер-класс
  • Хэлэлцүүлэг
  • Богино кино үзвэр
  • Бүрэн хэмжээний кино үзвэр

Богино хэмжээний кино уралдаант хэсэг бүхий Монголын хамгийн том кино наадам нь Монголын кино урлагт шинэ уур амьсгал болсон шинэ давлагааг түүчээлэх зорилготой юм. Үүнд:

  • Монголын кино уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсад өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлэх, бага зардлаар шилдэг кино бүтээх хүсэл эрмэлзлийг өдөөх
  • Монголын болон олон улсын мэргэжлийн уран бүтээлчдийг холбох гүүр болох 
  • Дотоодын шилдэг кино бүтээлийг олон улсад сурталчлах, олон улсын шилдэг киног олон нийтэд таниулах
  • Кинонд дурлагч олон нийтийн кино урлагийн боловсролыг дээшлүүлэх хамаарна.

Монголын Кино Институтын зохион байгуулдаг тус наадамд 2013-2021 онд нийт 65 гаруй орны 2500 гаруй богино бүтээлийг бүртгэн авснаас 260 гаруй нь уралдаант хэсэгт сонгогдож, 55 нь тус кино наадмаас шагнал хүртэж байв.