“CASUAL CINEMA WORKSHOP 2024 IN MONGOLIA” СУРГАЛТЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
Соёлын яамны харьяа Кино Урлагийн зөвлөл нь БНСУ-ын DNC Dankook University New Cinema Institute хамтран уран бүтээлчдэд зориулан дадлагад суурилсан CASUAL CINEMA сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалт нь 2024 оны 08 дугаар сарын 26-наас 31-ний өдрүүдэд зохион байгуулагдах ба БНСУ-ын кино урлагийн салбарын мэргэшсэн багш нар Монгол улсын уран бүтээлчдэд зориулсан нийт 48 цагийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм.
Casual Cinema сургалтаар дамжуулан кино бүтээх талаарх хэвшмэл ойлголт гэгддэг их хэмжээний кино үйлдвэрлэлийн төсөв, олон тооны ажиллах хүчний нөөц, мэргэжлийн үнэтэй тоног төхөөрөмжийн хэрэгцээ шаардлагуудаас салж, бүтээлч сэтгэлгээгээ чөлөөтэй кино бүтээх аргад суралцуулах зорилготой.
Сургалтад оролцох хүсэлт мэдүүлэгчийн ирүүлсэн баримт, материалд үндэслэн сургалтын зохион байгуулагчид үнэлгээний хуудсаар дүгнэн 30 оролцогчдыг сонгон шалгаруулан сургалтад хамруулна.
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
-Овог, нэр
-Иргэний үнэмлэхийн хуулбар
-Цахим шуудангийн хаяг
-Утасны дугаар
ТАВИГДАХ ШААРДЛАГА
• Кино урлагийн чиглэлээр суралцаж байгаа төгсөх курсийн оюутан эсвэл сүүлийн 3 жилийн хугацаанд уран бүтээл дээр ажилласан залуу уран бүтээлч байна. /Их, дээд сургууль төгссөн бол сургуулийн нэр, мэргэжлийн нэр, дипломын дугаар, төгссөн он бүхий мэдээллийг, хэрэв суралцаж буй бол сургуулийн тодорхойлолтыг хавсаргана./
• Өмнө нь хамрагдсан сургалт, хөтөлбөр, уралдаан наадам, бие даан бүтээсэн болон оролцсон бүтээлийн жагсаалтыг тус тус гарган ирүүлэх. /Бүтээл гэдэгт кино уран бүтээлээс гадна кино зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлч төсөл зэргийг хамруулан бичнэ, хэрэв бүтээлд оролцон ажилласан бол өөрийн гүйцэтгэсэн үүргийг тодорхой дурдана./
• Багаар ажиллах чадвартай байх
• Casual Cinema Workshop-ийн сургалтын хугацаанд бүрэн хамрагдах боломжтой байх.
• Сургалтын хөтөлбөртэй холбоотой хариуцлагын гэрээ байгуулна.
Кино салбарын уран бүтээлчид та бүхэн дээрх шаардлагад нийцүүлэн 2024 оны 07 дугаар сарын 25-ны дотор материалаа ирүүлэх боломжтой.
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХОЛБООС
Дэлгэрэнгүй мэдээллийг цахим хаяг secretariat@filmmongolia.gov.mn болон (+976) 51 262226 утсаар авна уу.
Кино Урлагийн Зөвлөлийн ажлын алба