Буцаан олголт
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд зарцуулсан зардлын тодорхой хувийг буцаан олгоход дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан байх шаардлагатай:
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийхэд 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг зарцуулсан байх;
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4, 16.1 дэх хэсэгт болон журамд заасан шаардлага хангасан зардалд зарцуулсан байх;
журмын 2.1.2-т заасан зардлыг буцаан олголтын гэрээ байгуулж, гэрчилгээ авснаас хойш зарцуулсан байх;
Монгол Улсын Кино урлагийг дэмжих сангаас санхүүжилт аваагүй байх.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.2-т заасан шаардлагыг ханган Монгол Улсын нутаг дэвсгэрт киноны эвлүүлэг, дуу, дүрсний найруулга хийсэн зардлыг 30 хувийг буцаан авах эрх бүхий этгээд нь урьдчилан энэхүү журмын 2.1-д заасан шаардлага хангасан байна.
Steps and procedures of reimbursement:
Apply
Apply for film permit
Request
Request provisional qualification from the Council
Assessment
Assessment of the project by the Council
Issues
The Council issues provisional certificate with duration up to 4 years
Spending
Start spending in Mongolia with minimum cap of 500,000USD
Certificate
Request final qualification from the Council 60 days prior to expiration of the issued provisional certificate
Кино урлагийг дэмжих тухай хуулийн 17.3-т заасан соёлын шалгуур хангаж, кино зураг авалтын зардлын 10 хувийг нэмж авах эрх бүхий этгээд нь урьдчилан энэхүү журмын 2.1-д заасан шаардлага хангасан байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт кино зураг авалт хийсэн зардлыг буцаан олгохдоо эхний ээлжид гадаад улсын уран бүтээлч, зураг авалтын багийн гишүүдийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний зардлын хувийг тооцон гаргана. гадаад улсын уран бүтээлч, зураг авалтын багийн гишүүдийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлсний 5 хувийг буцаан олгоно.
Энэхүү журмын 2.2-т заасан буцаан олголт авах бол Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийх хүсэлттэй хамт гаргасан байна.
Уран бүтээлийн болон зураг авалтын багийн цалин хөлс нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасан шаардлага хангасан нийт зардлын 40 хувиас хэтрэхгүй байна.
Гадаад улсын уран бүтээлийн болон зураг авалтын багийн Монгол Улсад ажилласан хоногийн цалин хөлс нь энэ журмын 2.4-т заасан нийт уран бүтээлийн болон зураг авалтын багийн цалин хөлсний 50 хувиас хэтрэхгүй байна.
Монгол Улсад байхгүй нь нотлогдсон мэргэжлийн техник, тоног төхөөрөмжийг гадаад улсаас түрээслэн ашигласны зардал нь Кино урлагийг дэмжих тухай хуулийн 15.4-т заасан нийт зардлын 10 хувиас хэтрэхгүй байна.