2024 оныг угтан Монголын Кино урлагийн зөвлөл болон ажлын албаны ажилчдыг шагналаа

2024 оныг угтан Монголын Кино урлагийн зөвлөл болон ажлын албаны ажилчдыг шагналаа
2024 оныг угтан Монголын Кино урлагийн зөвлөл болон ажлын албаны ажилчдыг шагналаа
Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл үүсгэн байгуулагдсан цагаас хойш идэвхи зүтгэлтэй ажиллаж буй Монголын кино урлагийн зөвлөлийн зарим ажилчдыг шагналаа.
Үүнд:
Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Т. Номуунзул, Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Олон улсын хамтын ажиллагааны газрын дарга Г.Номин-Эрдэнэ нарыг “Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ерөнхий нягтлан Б.Лхамжав Сангийн яамны “Санхүүгийн тэргүүн”, Кино зураг авалтын зөвшөөрөл хариуцсан ажилтан Б. Оргилмаа Монгол Улсын соёлын яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагнагдлаа.
Шагналыг Соёлын яамны УУБХЗГ-ын ахлах шинжээч Г.Ичинхорлоо болон Монголын Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал нар гардууллаа.
Энгэрээ мялаасан ажилчиддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье!