“МОНГОЛ УЛСЫН УРЛАГ СОЁЛЫН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН СТАТУСЫГ ДЭМЖИХ, ЧАДАВХЫГ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ” ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь 2024 оны 04 дүгээр сарын 11,12-ны өдрүүдэд “Монгол улсын урлаг соёлын мэргэжилтнүүдийн статусыг дэмжих, чадавхыг бэхжүүлэх сургалт”-ын эхний өдрийн үйл ажиллагааг ЮНЕСКО-гийн Зүүн Бүсийн Азийн газартай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тус сургалтын сүүлийн өдөр Өнөөдөр /04 дүгээр сарын 12/ “Дэлхийн кино засаглалын шинэ үлгэр жишээ ба түүний кино салбарт үзүүлэх нөлөө: Бүтээлч эдийн засгаас Соёлыг дэлхийн бүтээгдэхүүн болгох” сэдвээр Урлагийн түүхч, соёлын бодлого судлаач Ж.Бодьбаатар /MA/ илтгэл танилцуулсан юм.
Мөн Уран бүтээлчийн статус- Монголын кино урлагийн мэргэжилтнүүдийн үзэл бодол сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөж продюсер Ц.Ариунаа, Д.Цэнгэл /Ph.D/ Кино урлагийн зөвлөлийн гишүүн Н.Уранчимэг нар панелистаар ажиллав.
Түүнчлэн “Монголын кино урлагийн цаашдын төлөв” сэдвээр Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал танилцуулсан юм.
Энэхүү сургалт нь уран бүтээлч, соёл урлагийн мэргэжилтнүүдэд зориулсан ЮНЕСКО-Ашбергийн хөтөлбөрийн хүрээнд, Уран бүтээлчийн статусын талаарх 1980 оны зөвлөмж, мөн 2005 оны Соёлын илэрхийллийн олон талт байдлыг хамгаалах, дэмжих конвенцид тусгагдсан үндсэн үзэл баримтлал, зарчмуудын талаарх мэдлэгийг түгээх, чадавхийг бэхжүүлэх зорилготой юм. Түүнчлэн өнөөгийн соёлын стандарт, практик хэрэглээг хангах зорилготой бөгөөд оролцогч талууд, уран бүтээлчдэд соёл урлагийн мэргэжилтнүүдийн статусыг сурталчлахад шаардлагатай мэдээллээр хангах, чадавхжуулахад чиглэсэн.
Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулсан “Урлаг, соёлын мэргэжилтнүүдийн статусыг дэмжих, чадавхыг бэхжүүлэх сургалт”-д идэвхтэй хамрагдсан салбарын уран бүтээлчид болон төрийн албан хаагч, соёлын мэргэжилтэн, ИНБ-ын төлөөлүүддээ талархал илэрхийлье.