МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛИЙН ТӨЛӨӨЛЛҮҮД СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН ТЕАТРЫН УРЛАГИЙН СУРГУУЛИЙН УДИРЛАГУУДТАЙ УУЛЗЛАА
Соёлын яамны харьяа Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөл нь хуулиар хүлээсэн чиг үүргийнхээ хүрээнд кино бүтээх чиглэлээр уран бүтээлч, ажилтныг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх асуудлаар Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуулийн удирдлагуудтай Өнөөдөр /10 дугаар сарын 18/ албан уулзалт хийлээ.
Тус уулзалтаар кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтээлчид болон шинээр төгсөгчдийг олон улсад сургах, мэргэшүүлэх талаар санал солилцов.
Уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал, СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн захирал Н.Даваасүрэн, МҮКУЗ-ийн гишүүн Н.Ганхуяг, Н.Уранчимэг, Д.Онондорж болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.