“Кино түгээлт буюу Кино театр, Видео сан, IPTV, ОТТ Компаниуд”-ын уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа

“Кино түгээлт буюу Кино театр, Видео сан, IPTV, ОТТ Компаниуд”-ын уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа

“Кино түгээлт буюу Кино театр, Видео сан, IPTV, ОТТ Компаниуд”-ын уулзалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгууллаа

Соёлын Яамны харьяа Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлгийн хүрээнд “Кино зохиолч, судлаач, шүүмжлэгч, найруулагч, продюсерууд”, “Кино холбоо”, “Кино Зураглаач, Гэрэлтүүлэгч, Зураач, Нүүр хувиргагч”, “Эвлүүлэгч, хөгжмийн найруулга, дууны инженер, техникийн ажилтнууд” зэрэг дөрвөн уулзалт, хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт амжилттай зохион байгуулсан.
Харин өнөөдөр буюу (3 дугаар сарын 9)-нд “Кино түгээлт буюу Кино театр, Видео сан, IPTV, ОТТ Компаниуд”-ын хүрээнд зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн үеэр Кино урлагийг дэмжих тухай хууль, хуулийг даган албажсан журмын танилцуулга болон Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны ажиллах журам, чиг үүргийн талаар танилцуулав.

Түүнчлэн Кино түгээлт, ОТТ компаниудын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал болоод уран бүтээлчдийн зүгээс Кино театр, Видео санд тавьсан саналыг Кино урлагийн зөвлөлөөс уламжлав. Мөн кино түгээлтийн компаниуд Кино урлагийн зөвлөлтэй урт болон богино хугацаанд ямар стратеги төлөвлөгөө боловсруулж, хэрхэн хамтран ажиллах тухай санал, хүсэлт солилцсон ба ДДэш ТВ, Юнивишн, Скаймедиа зэрэг IPTV-үүд уран бүтээлчдээ дэмжин ажиллахаар төлөвлөж, шилэн тайланг боловсруулах бэлтгэл ажил хангагдаж байгаа тухай дурьдав.

Өнөөдрийн уулзалтад Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал, Кино урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж, Н.Ганхуяг, Б.Түмэн-Өлзий, Н.Уранчимэг, Г.Энхбаяр нар болон “МОТВ”, “Тэнгис” кино театр, “Синеманекст” кино театр, “Прайм Синеплекс” кино театр, “Плэймо” зэрэг кино түгээлтийн салбарын 20 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Монголын Үндэсний Кино урлагийн зөвлөлөөс зохион байгуулж буй Кино урлагийн салбарын 2023 оны уулзалт, хэлэлцүүлэгт идэвхтэй хамрагдан оролцсон салбарын төлөөлөгчиддөө талархал илэрхийлье.