БҮТЭЭЛЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

БҮТЭЭЛЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
БҮТЭЭЛЧ ОЮУТАН ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
Кино урлагийг зөвлөл ЮНЕСКО-ийн “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд Улаанбаатар хот нэгдсэнтэй холбогдуулан Бүтээлч салбарыг сурталчлан таниулах, оюутан залуусыг бүтээлч байдалд уриалах зорилготой Нийслэлийн “Жижиг, Дунд Үйлдвэр, Үйлчилгээг Дэмжих Төв”-тэй хамтран зохион байгуулж байгаа “БҮТЭЭЛЧ ОЮУТАН” хөтөлбөрийг дэмжин ажиллаж байна.
Бүтээлч үйлдвэрлэлд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний санал, санаачилгыг дэмжих нь чухал ач холбогдолтой бөгөөд энэ хүрээнд Улаанбаатар хотын зүгээс “Бүтээлч оюутан” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Зорилго. “Бүтээлч оюутан” хөтөлбөр нь их, дээд сургуулиудтай хамтран бүтээлч салбаруудын хүрээнд оюутан залуусын чадварыг хөгжүүлэх, тэдний санал, санаачилгыг дэмжих оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Хөтөлбөрийн хүрээнд дотоодын болон олон улсын түвшний хамтын ажиллагааг хөгжүүлж, бүтээлч үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна.
Хөтөлбөрт их дээд сургуулийн 3-4 курсийн оюутан залуус оролцон, салбар тус бүрийн шилдэг оюутан ЮНЕСКО-ийн “Бүтээлч хот”-оор аялах, “Оюутан солилцооны хөтөлбөр”-т хамрагдах боломж бүрдэх юм.
Хөтөлбөрт оролцох чиглэлүүд:
  • Уран зохиол (Literature)
  • Хөгжмийн урлаг (Music)
  • Кино урлаг (Film)
  • Дизайн урлаг (Design)
  • Хоолны урлаг (Gastronomy)
  • Технологийн урлаг (Media Arts)
  • Гар урлал болон ардын урлаг (Craft and Folk Art)
Хөтөлбөр 2024-2025 онд дөрвөн үе шаттайгаар хэрэгжинэ.
1. Сургалт зөвлөх үйлчилгээнд хамруулах
2. Төслийг хүлээн авч шалгаруулах
3. Шалгарсан эхний 14 төслийн санаачлагчийг “Бүтээлч хотын сүлжээ”-нд нэгдсэн хот руу аялалд хамруулах
4. Чиглэл тус бүрээс шилдгээр шалгарсан төслийн санаачлагчийг “Бүтээлч хотуудын сүлжээ”-нд нэгдсэн хотуудын их, дээд сургуульд оюутан солилцооны хөтөлбөрт хамруулах
Оролцогчдыг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал доорх линкээр бүртгэнэ.
Ерөнхий зохион байгуулагч: “Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ
Хамтран зохион байгуулагч: ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, СУИС, ШУТИС
Дэмжин ажиллагч: Кино урлагийн зөвлөл