БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ КИНО ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ КИНО ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
БНХАУ-ЫН ӨВӨР МОНГОЛЫН ӨӨРТӨӨ ЗАСАХ ОРНЫ КИНО ГРУППИЙН УДИРДЛАГУУДТАЙ
АЛБАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ
БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотноо “Монгол-Хятадын ЭКСПО” дөрөв дэх удаагийн соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Өвөр Монголын Кино группийн дарга бөгөөд зөвлөлийн гишүүн Zeng Han, Өвөр Монголын Кино группийн Ерөнхий удирдлагын албаны дарга Чи Шуанбао, Өвөр Монголын Кино үйлдвэр ХХК-ий Намын үүрийн захирал Li Dong Hua нар Монголын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал болон Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны Захиргаа, санхүүгийн газрын дарга Ю.Энх-Амгалан нарыг хүлээн авч, уулзлаа.
Уг уулзалтаар Монгол улсын Кино урлагийг дэмжих тухай хууль, хууль дагаж албажсан журам болоод кино бүтээх зардлын буцаан олголтын талаар танилцуулгыг хийж, харилцан санал солилцлоо.
Мөн Монгол-Хятадын хамтарсан уран бүтээл туурвих, Үзвэр зохион байгуулах, кино бүтээх чиглэлээр уран бүтээлч, ажилтныг сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах цаашлаад Хятад-Монголын экспод Киноны чиглэлээр оролцох саналыг оруулах зэрэг олон асуудлуудыг ярилцаж, ӨМӨЗО-ны Кино групптэй Санамж бичиг байгуулахаар болов.