БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ПУСАН ХОТНОО “МОНГОЛ КИНО ӨДӨРЛӨГ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА
Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь БНСУ-ын Ханнарэ Соёлын сан, Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консулын газрын дэмжлэгтэйгээр “Монгол кино өдөрлөг” арга хэмжээг Пусан хотын кино ордонд 03 дугаар сарын 08-10-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Энэхүү өдөрлөгийн хүрээнд Найруулагч Б.Амарсайханы “Монгол” УСК, Найруулагч Э.Ган-Очирын “Дурсаж яваарай” УСК, Найруулагч Б.Гарамхандын “Алдагдсан өдрүүд” УСК, найруулагч Б.Отгонзоригийн “Эмэгтэй” уран сайхны кинонууд нийт 11 удаагийн үзвэрийг толилуулах юм.